BBC агентлаг “HogBucketChallenge”-ийг онцолжээ

2015 оны 7 сарын 24

Дэлхийд алдартай ВВС агентлаг манай улсын тухай эерэг мэдээ цацлаа. Тэнд өгүүлснээр “Монголын Фэйсбүүк идэвхтэй ашигладаг хэсэг иргэд үндэснийхээ баярын дараа гол нуур, байгалиа цэвэрлэх үүднээс нэгэн сонирхолтой үйл ажиллагаа явуулжээ.  Энэ бол баярын үеэр хуримтлагдсан хур хогийг аль болох олуулаа нийлэн цэвэрлэх арга юм.”  “Тус улсын үндэсний Наадам баярын арга хэмжээ спортын гурван төрлөөр үргэлжилдэг. Сур харваа, бөх, хурдан морь. Энэхүү баярын өдрүүдийн дараа нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний хог үлдэх бөгөөд энэ нь хотын өнгө үзэмжийг маш ихээр гутаадаг байна. Харин тус улсын хэвлэл мэдээллийн "Mminfo.mn" вэб сайтын гурван сэтгүүлч нийгмийн сүлжээнд хог цэвэрлэж буй бичлэгээ байршуулж, төгсгөлд нь өөр гурван найзыгаа “Bucket Challenge”-д урьж буйгаа илэрхийлнэ. Энэ маягаар яг л “Ice Bucket”-тай адил “WasteBucketChallenge” хэмээн үргэлжилж маш олон хүнийг хамарсан нь тун зөв, цаг үеэ олсон алхам болсон байна. Хэрэв сорилтод оролцож чадаагүй, зайлсхийсэн, зугтсан хэн нэгэн заавал 10 ам.долларын торгууль төлөх гэнэ.” 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23926
0 эможи
keyboard_arrow_up