Хамт олноо гэр бүлээ гэх Япон менежмент
Дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа Япон улсын компаниуд асар хурдацтай хөгжиж, эдийн засаг эрчимтэй өссөн.
Үүний учир шалтгааныг судлахад Япон менежментийн онцлог гарч иржээ. Хамгийн гол онцлог нь Япон компаниуд гэр бүлийн шинжтэй буюу хамт ажиллагсдаа гэр бүлтэйгээ адилтган үзнэ. Үүнээс гадна сонирхол татах зүйл нь тухайн ажилтан бүх насаараа нэг байгууллагадаа үнэнчээр ажилладаг явдал.
Япон улс нөөцгүй учраас бүтээгдэхүүнээ өндөр чанартай, хямд зардлаар үйлдвэрлэх шаардлага тулгарч үүний тулд ажилчдаа сургаж эхэлсэн байна. Сурч боловсорсон ажилтан компаниа хаяж явах үзэгдэл газар авсан учраас насны ялгавартай цалингийн системийг бий болгосон байна.
Харин дэлхийд гайхагдсан Япон менежментийг монголын хөрсөнд буулгах боломжтой юу?