Нигерь: Автобусны буудлуудыг дэлбэлснээр 30 хүн амиа алджээ

2015 оны 7 сарын 23

Нигерийн хойд хэсэгт дараалсан халдлагууд гарч олон хүн амь үрэгдсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, өчигдөр Гомбе хотын хоёр автобусны буудалд террористууд бөмбөг дэлбэлсэн байна. Ингэснээр багадаа 29 хүн амиа алджээ хэмээн Нигери улсын Улаан загалмайн нийгэмлэг мэдээллээ.

Харни зарим эх сурвалжууд амиа алдагсдын тоог ялгаатайгаар мэдээлсэн байна. Тухайлбал, АП агентлагт мэдээлэл өгсөн орон нутгийн нүдэн гэрч нэг автобусны буудал дээр л гэхэд 30 хүний цогцос байсан гэжээ.

Дээрх хоёр халдлагаас өмнө буюу өчигдөр өглөө Камеруны хилийн ойролцоо амиа хорлогч этгээд бөмбөг дэлбэлж 11 хүний аминд хүрсэн билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Гомбе хотын захуудад болсон дэлбэрэлтүүдээр багадаа 49 хүн амиа алдсан байна.

Нигерийн албаныхан олон арван хүний аминд хүрсэн халдлагуудад исламын хэт даврагч Боко Харам бүлэглэлийг буруутгаж байгаа юм.

Боко Харам бүлэглэл нь Нигерийн эрхийг авахын тулд харгис халдлагуудыг тогтмол явуулдаг. Ялангуяа хүч султай хойд хэсэгт явуулдаг халдлагын тоо Ерөнхийлөгч Мухаммуду Бухари өнгөрсөн тавдугаар сард шинээр сонгогдсоноос хойш улам нэмэгдэх болсон.

Гомбе хотын дэлбэрэлтэд өртсөн олон хүн хүнд гэмтэж бэртсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн мэдээлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23880
0 эможи
keyboard_arrow_up