Японд долоо хоногийн дотор 6000 гаруй хүн наранд цохиулжээ

2015 оны 7 сарын 22

Японд цаг агаар хэт халсан хэвээр байна. Долоо хоногийн дотор л гэхэд 6000 гаруй хүн наранд цохиулсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн, түүнчлэн хэт халалтын улмаас 14 хүн амиа алдсан талаар Японы Онцгой байдлын удирдах газраас мэдээллээ.

Хэт халуун Токио, Осака хот, Саитама, Аити, Хего аймгуудад илүүтэй нүүрлэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар Японы ихэнх бүс нутгаар агаарын температур Цельсийн +37 хэмд хүрсэн бөгөөд улс даяар ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй гэж цаг уурын мэргэжилтнүүд хэллээ.

Наранд цохиулсан иргэдийн ихэнх нь 65-аас дээш насны хүмүүс юм. Иймээс эрх баригчид иргэдэд хандан зайлшгүй тохиолдол биш бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23861
0 эможи
keyboard_arrow_up