Грекийн парламент хэмнэлтийн хөтөлбөрийг баталлаа

2015 оны 7 сарын 16

Грекийн парламентын гишүүд эдийн засгийн хатуу бодлогын хуулийн төслийг дэмжсэн байна. Грек улс олон улсын зээлдүүлэгчдээс зээл тусламж авахын тулд хэмнэлтийн хөтөлбөр, эдийн засгийн хатуу бодлогын төлөвлөгөөг танилцуулсан юм.

Европын Төв банк, Европын холбоо, Олон улсын валютын сан /ОУВС/ зэрэг нь хэмнэлтийн хөтөлбөрийг энэ сарын 15 хүртэл батлах хугацаа өгөөд байсан юм.

Грекийн парламент хэмнэлтийн хөтөлбөрийн хуулийн төслийг баталсны дараа Афин хотод эсэргүүцлийн жагсаал өрнөв. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн жагсагчид парламентын байрны ойролцоо цугларч хууль сахиулах байгууллагынхантай мөргөлджээ.

Мөргөлдөөний үеэр цагдаагийнхан 50 гаруй хүнийг баривчилсан юм. Эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Афины талбай, гудамжийг хаасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23761
0 эможи
keyboard_arrow_up