Японд хэт халалтын улмаас 3058 хүн эмнэлэгт хүргэгджээ

2015 оны 7 сарын 16

Японы Гал болон Гамшгийн Менежментийн Газрын мэдээлсэнээр энэ сарын 6-12-ны хооронд болсон хэт халалтын улмаас тус улсын хэмжээнд 3058 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

Мөн Гал болон Гамшгийн Менежментийн Газрын ажиглалт хийсэн 928 байрлалаас 550-д нь 30 хэмээс дээш халж байсан бол 95 байрлалд 35 хэмээс дээш халсан байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад хэт халалт үргэлжилж байгаа бөгөөд Гунма мужийн Татэбаяши хотод хамгийн халуундаа 39.3, Фүкүшимад 38.8, Ямагатад 37.9, Камаишид 37.7, Тоямад 35.6 хүртэл халж байгаа юм байна. Мөн нийслэл Токио хотын төв хэсэгт температурын заалт 34.3 градуст хүрчээ.     

Түүнчлэн Гал болон Гамшгийн Менежментийн Газрын мэдээлсэнээр Саитама, Точиги болон Шизуокагийн бүс орчмуудад болсон хэт халалтын улмаас 4 хүн амь үрэгдсэн байна. Цаг агаарын урьдчилсан таамгаар тус улсыг нөмрөөд буй хэт халалт 15-ыг буюу Лхагва гарагийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23759
0 эможи
keyboard_arrow_up