Ираны цөмийн хөтөлбөрийн түүхэн хэлэлцээр байгуулагдлаа

2015 оны 7 сарын 16

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх “зууч” зургаа (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад), НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс болон Иран улсын төлөөлөгчид өчигдөр /07.14/ Австрийн Вена хотод сүүлийн шатны хэлэлцээг хийсэн байна.

Энэ үеэр Иран болон дэлхийн томоохон зургаан гүрэн Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах түүхэн хэлэлцээр байгууллаа.

Ийнхүү 2006 онд эхэлж 9 жил хэлэлцсэний эцэст дэлхийн гүрнүүд Ирантай урт хугацааны цогц хэлэлцээр байгуулж чадлаа.

Уг түүхэн хэлэлцээрийн дагуу Иран цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ үе шаттайгаар зогсоох ёстой. Энэ нь Ойрхи Дорнодыг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх томоохон алхам гэж талууд үзэж байна.

Түүнчлэн тус хэлэлцээний дагуу Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг хүчингүй болгох зөвшилцөлд хүрчээ. Гэхдээ хоригийг аажим аажмаар зогсооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23757
0 эможи
keyboard_arrow_up