Унгар улс хилийнхээ дагуу тор татахаар боллоо
2015 оны 7 сарын 08
Одоогоос хоёр сарын өмнө Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан Европын гишүүн орнуудад дүрвэгч цагаачдыг тараан суурьшуулах санаачилгыг эсэргүүцэж, дээр нь цаазын ялыг сэргээх асуудлыг хөндсөнөөрөө холбооны удирдлагууд, бусад гишүүдийн хатуу шүүмжлэлтэй тулгарч байсан. Харин өчигдөр тус улсын парламент цагаачлалын журмыг чангатгаж, хилийнхээ дагуу төмөр торон хашаа босгох шинэ хуулийг баталсан нь Европын холбоо төдийгүй, НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас хатуу үг сонсоход хүргээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23663
0 эможи