Таблет компьютер BBC-гийн орон тоог 1000-аар цомхтгов

2015 оны 7 сарын 07

Олон сая үзэгчид телевизийн оронд таблет, гар утсаар нэвтрүүлэг үздэг болохтой холбогдон Их Британийн өргөн нэвтрүүлгийн BBC корпорацийн лицензийн төлбөрийн орлого ирэх санхүүгийн жилд 150 сая паунт стерлингээр буурах төлөвтэй байна. Алдагдлыг нөхөх зорилгоор тус корпораци ажиллагсдынхаа тоог 1000 гаруй хүнээр цөөрүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.

Их Британийн айл бүр заавал төлөх ёстой жилийн 145.50 паунд стерлингийг төлөгчдийн тоо тогтмол буурч байгаа юм. Энэ нь тус корпорацийн менежментийг цөөн шат дамжлагатай, энгийн бүтэцтэй болгоход түлхэж буй талаар BBC-гийн тэргүүн Тони Холл ажиллагсдадаа тайлбарлав.

Бараг хагас зуун жилийн турш айл гэрийнхний үзэж сонирхдог гол хэрэгсэл байсан телевизорыг Английн төв хэсгийн оршин суугчид ашиглахаа больж байна. Тэд таблет, ялангуяа залуус утасгүй интернэт холболт ашиглан юм үзэх нь түгээмэл болж байгаа юм.

2025 он гэхэд Нэгдсэн Вант улсын ихэнх оршин суугч телевизийн хөтөлбөрийг интернэтээр үздэг болж хувирах төлөвтэй талаар өнгөрсөн сард BBC-гийн Мэдээллийн хэлтсийн тэргүүн Жэймс Хардинг өгүүлж байна. Өнөөгийн байдлаар тус улсын насанд хүрэгчдийн 69, харин 16-24 насны залуусын дөнгөж 50 хувь нь телевизээр зөвхөн шууд дамжуулах нэвтрүүлэг л үздэг ажээ.

BBC болон төрөөс санхүүждэг өргөн нэвтрүүлгийн компаниуд “Netflix”, “Amazon” гэх мэт компаниудтай өрсөлдөх гэвэл он-лайн үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай гэж тус улсын телевизийн нэвтрүүлгийн зохицуулах агентлаг үзсэн байна. Өргөн нэвтрүүлгийн төлбөрийн одоогийн зохицуулалт 2016 онд эцэс болох цагт тус улсын Засгийн газар BBC-г санхүүжүүлэх “Royal Charter” хэмээх шинэ гэрээг авч хэлэлцэнэ.

Харин зарим сайд 2013-2014 оны санхүүгийн жилд BBC-гийн таван тэрбум паунд стерлингийн орлогын 73 хувийг бүрдүүлж өгсөн лицензийн төлбөрийн загварыг үеэ өнгөрөөсөнд тооцож байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23628
0 эможи
keyboard_arrow_up