Нигерт долоо хоногийн дотор 200 гаруй хүн амиа алджээ
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт тус улсын хэд хэдэн хотод дараалласан халдлага үйлдсэний улмаас 200 гаруй хүн амиа алдсан гэж ВВС агентлаг мэдээллээ.
Тодруулбал өнгөрсөн пүрэв гарагт /07.02/ зэвсэгт этгээдүүд Кукуба хот руу довтолж, 97 хүний аминд хүрсэн. Түүнчлэн тус хотын ойролцоо байрлах Монгуна тосгон руу халдсаны улмаас 50 гаруй хүн амиа алджээ. Энэ сарын 3-нд Мусса болон Миринга тосго руу мөн халдсан юм.
"Боко Харам" зэвсэгт бүлэглэлийн халдлага ийнхүү үргэлжилж байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Нигер улс, Нигери, Камерун, Чад, Бенина улсын удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж, “Боко Харам” бүлэглэлийн эсрэг нэгдэхээр болсон юм. Таван улсын хамтарсан цэргүүд өчигдөр Нигери, Чадын хил орчимд хяналтаа тогтоогоод буй хэт даврагчдад агаараас цохилт өгч байгаа ч хэт даврагчдыг зогсоож хүчрэхгүй байна.
"Боко Харам" гэдэг нь тус улсын хауса хэлээр "Өрнөдийн боловсрол хориотой" гэсэн үг бөгөөд тэд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм. Тэд Нигерийн хойд нутагт голдуу халдлага үйлдсээр байна. Тус бүлэглэл хөрш Камерунд ч нөлөөгөө тэлэхийг оролдож байна.