Мишель Обама Цагаан ордны хоригийг уржээ
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордны хоригийг урсан байна. Өчигдөр Цагаан ордон тус ордонд зочлохдоо зураг авахыг хориглосон журмыг цуцласан юм. Мишель Обама олон арван жил үргэжилсэн хоригийг цуцласныг дэмжиж буйгаа илэрхийлж цаасан дээрх хоригийг урсан бичлэгээ өөрийн твиттер хуудаснаа оруулжээ.
Мишель Обама “Хэрвээ та Цагаан ордонд зочилбол “Зураг авах, нийгмийн сүлжээнд холбогдохыг хориглоно” гэсэн зааврыг дагадаг байсан. Одоо ийм дүрэм байхгүй боллоо” гэж хэлээд хоригийг урсан байна.
Жуулчид АНУ-ын Цагаан ордонтой танилцах нь нээлттэй байдаг. Гэвч Цагаан ордон дотор болон хашаан дотор нь зураг дарахыг хориглодог байсан билээ.
Гэхдээ Цагаан ордонд сельфиний иш хэрэглэх хориотой хэвээр үлдсэн байна.