Нисгэгчийн буруутай үйлдлээс онгоц сүйрсэн байна

2015 оны 7 сарын 02

Тайванийн  “TransAsia” авиа компанийн ATR-72  орон нутгийн зорчигч тээврийн онгоц өнгөрөгч хоёрдугаар сард Тайпэй хотын Соншан нисэх онгоцны буудлаас Зүүн өмнөд хятадын тэнгисийн эрэгт байрлах Кинмен арлыг чиглэн нисч яваад  хөөрсөнөөсөө хойш хэдхэн минутын дараа доод хэсгээрээ Кийлунг голын дээгүүр барьсан гүүрийг мөргөж сүйрсэн ноцтой осол гарч байсан билээ. Тэгвэл тэрхүү ослын гол буруутан нь нисгэгч байсан тухай албаны эх сурвалжууд мэдээллээ

 


Тайванийн нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэлд дурьдагдсанаар онгоцны бүхээгийн хар хайрцагт  нисгэгч осол болохоос хэдхэн секундын өмнө “Үгүй ээ, андуураад буруу хөшүүргийг нь дарчихлаа” хэмээн хашгирч буй байдал бичигдсэн байжээ

Ослын шалтгааныг ATR-72 турбо хөдөлгүүрт онгоцны хоёр хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсонтой холбоотой гэдгийг шинжээчид тогтоосон бөгөөд хэвийн ажиллагаатай байсан хөдөлгүүр нисгэгчийн буруутай үйлдлийн улмаас зогсож, 43 хүн амиа алджээ. Онгоцонд нийт 53 хүн зорчиж явсан билээ. 

Тухайн үед интернэтэд тавигдсан онгоцны сүйрлийг харуулсан бичлэгт онгоц огцом хазайн гол дээгүүр барьсан гүүрийг далавчаараа шүргэн гол руу унаж буй байдал дүрслэгдсэн байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23503
0 эможи
keyboard_arrow_up