Баруун Европт хэт халж эхэлжээ
2015 оны 7 сарын 01
Баруун европын нутгуудаар энэ долоо хоногт агаарын хэм нэмэх 40 давж халж байна. Хэт халалт Испани, Португал болон Франц, Их Британид энэ долоо хоног дуустал үргэлжлэхийг цаг уурчид мэдээлжээ. Испанийн цаг уурын албанаас Кордобад агаарын хэм нэмэх 44 хүрч халснаас онц байдал зарлажээ.
Хэт халуун өдрүүдэд Испанийн иргэд далайн эрэг бараадах нь нэмэгдсэн байна. Хүмүүсийг гадуур явахдаа биедээ ус нөөцөлж авч явахыг эмч нар сануулж байна. Түүнчлэн албаныхан хэт халуун хуурайшилтын үед ойн түймэр гарахаас сэрэмжлүүлжээ. 2003 онд Европт хэт халсны улмаас 20 мянга орчим хүн нас барж байжээ. Хохирогчдын олонх нь өндөр настай хүмүүс байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23462
0 эможи