Өвөр Байгалийн захиргааныхан 49 жилийн хугацаатай газраа түрээслэнэ
Өвөр Байгалийн захиргааны шийдвэрээр Хятадын “Zoje Resources Investment” компанид 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатай түрээслэх тухай шийдвэр Орост ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа билээ. Харин энэ удаа Монголын газар тариаланчдад өгөх тухай бодож эхэлсэн талаар “FlashSiberia” сайт мэдээлэв.
Бүс нутгийн засгийн газрын нэгдүгээр орлогч Алексей Шеметов өнгөрсөн долоо хоногийн сүүлээр энэ тухай ярьжээ.
“Тун удахгүй бид ийм хамтын ажиллагааны үр дүнг харах болно” хэмээн Холбооны Зөвлөл болон УИХ-ын төлөөлөгчдийн хамтарсан хуралдааны дараа тэрбээр ярьсан аж. Одоогийн байдлаар Өвөр Байгалийн газар нутгийг түрээслэх тухай Монголын талаас хөрөнгө оруулалтын ямар нэгэн төсөл санал болгоогүй ч ойрын ирээдүйд бий болно хэмээн найдаж байгаагаа онцлов.
Монголын газар тариаланчид хүндрэлтэй тулгардаг. Учир нь байгаль цаг агаарын хүнд нөхцөлөөс болоод улаан буудайн цавуулаг чанар муу. Тиймээс л тариалангийн талбай түрээслэх тухай саналыг дэвшүүлсэн хэмээн Буриадын эдийн засгийн сайд Татьяна Думнова ярилаа. Харин улаан буудайг эргүүлээд Монгол руу оруулах аж.
Ямар нэгэн гэрээний талаар ярихад эрт бөгөөд тус нутагт амьдарч буй иргэдийн саналыг тооцох ёстойг тэрээр онцлов.