Пакистанд хэт халснаас 122 хүн амиа алджээ

2015 оны 6 сарын 22

 Пакистанд хэт халснаас 122 хүн амиа алдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.  Тус улсын Синдх муж болон хамгийн том хот болох Карачид өдөртөө 45 хэм хүрч байна. Карачид дийлэнх нь буюу 114 хүн амиа алдсан бол Синдх мужийн гурван хотод үлдсэн 8 хүн амиа алджээ.

Цаг агаарын ноцтой энэ үзэгдлийн улмаас эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэнээр цахилгааны сүлжээ доголдсон байна.

Пакистаны Цаг уурын албаны мэдээлснээр хэт халуун маргаашнаас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй гэж мэдээлсэн байна.

Карачи хотод 1979 оноос хойш анх удаа агаарын хэм хөрсөн дээр 47 градус хүрч халсан аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23150
0 эможи
keyboard_arrow_up