Японд сонгууль өгөх насны тоог багасгажээ
2015 оны 6 сарын 18
Японы парламентын доод танхим /Төлөөлөгчдийн танхим/ тус улсын сонгогчдын насыг 20-оос 18 болгож бууруулсан хуулийн төслийг өчигдөр баталсан байна.
Уг баримт бичиг ирэх жилээс хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд Японы парламентын дээд танхимын /Зөвлөхүүдийн танхим/ сонгуульд 2.4 сая хүртэл шинэ сонгогч оролцох боломжтой болно.
Сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа сонгуулийн ирцийг бодитойгоор нэмэгдүүлэх зорилгоор Японы эрх баригчид ийм арга хэмжээ авч байгаа аж. Парламентын доод танхим баталсны дараа баримт бичгийг дээд танхимд хэлэлцүүлэхээр өргөн барина.
Хамгийн сүүлд Японд сонгогчдын насыг 1945 онд 25-аас 20 нас болгон өөрчилж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23034
0 эможи