Японы 1.5 мянган хүний амь авч одсон Асама галт уул дахин идэвхжжээ
Японы нийслэлээс 140 км зайд байх Асама галт уул идэвхижиж байгаа гэнэ. Уулнаас хойш дөрвөн км-т үнс цацагдсан байснаас ийм дүгнэлт хийжээ. Тэгэхдээ хүчтэй оргилоогүй болохоор агаарын тээвэр эрхэлдэг компаниудын ажилд, нутгийн төв хэсэгт одоогоор саад болоогүй байгаа аж.
Асамагийн идэвхижил дөрөвдүгээр сараас нэмэгджээ. Сүүлийн хоёр сард уулын орчимд 100 орчим удаа газар дорх тэсрэлт болсон байна. өнгөрсөн долоо хоногт 1,7 мянган тонн саарал ус төрөгч эндээс цацагджээ. Аюулын түвшинг нь таван оноотой баганаар хэмжвэл хоёрдугаар зэргийнх байгаа юм байна. Түүнд хоёр км-ээс дотогш ойртохыг хориглож байгаа гэнэ. Асама нь Японы хамгийн идэвхитэй галт уулын нэг. Сүүлийн удаа 2009 оны хоёрдугаар сард дэлбэрч тургисан үнс нь Токиод хүрч байжээ. 1783 онд энэ уул дэлбэрснээс 1.5 мянган хүн амь үрэгдсэн байна.