Оросын нэрт дуучин Жанна Фриске таалал төгсчээ

2015 оны 6 сарын 16

 

Оросын дуучин, жүжигчин Жанна Фриске 40 насандаа тархины хорт хавдрын улмаас нас барлаа. Тэрбээр 2014 оны эхээр тархины хорт хавдартай гэж оношлогдсон бүсгүй АНУ-д хагалгаа хийлгэж,улмаар Германд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байсан юм.

 

Сүүлийн хэдэн сар тэрбээр Москвагийн ойролцоох гэртээ нөхөр,ТВ-ийн хөтлөгч Дмитрий Шепелев,хүү Платоныхоо хамт амьдарч байжээ.Өнгөрсөн долоо хоногт түүнийг Москвагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

 

 

Жанна Фриске нь охидын алдартай хамтлаг болох “Блестящие” хамтлагийн дуучин байснаа сүүлд ганцаараа дуулж эхэлсэн бөгөөд кино урлагт авьяасаа сорих болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22945
0 эможи
keyboard_arrow_up