Японд 570 орчим хүн их халуунаас болж эмнэлэгт хүргэгджээ
2015 оны 6 сарын 10
Японы хэд хэдэн бүсэд сүүлийн долоо хоногт хэт халуун болж байгаагаас 570 орчим хүн эмнэлэгт хэвтсэн байна. Токио, Осака хот, Саитама, Фукуока, Окинава зэрэг газруудад хамгийн хүнд байгаа гэнэ.
Энэ сарын 1-нээс эхэлсэн хэт халуун өнөө хүртэл үргэлжиж, зарим нутагт бороо орсон боловч халууны хэмжүүр 26 градусыг заасаар байгаа аж. Японы ус цаг уурын шинжилгээний агентлагийн мэдээлж буйгаар хэт халууны араас ширүүн бороо залгаж үер усны аюул нүүрлэж хөрсний гулгаа үүсч магадгүй гэж сэрэмжлүүлжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22780
0 эможи