Панасоник 10 тэрбум иенийн эрчим хүч хадгалалтийн төхөөрөмж нийлүүлнэ
2015 оны 6 сарын 03
“Панасоник” корпораци Австралийн өрх гэрүүдэд нарны эрчим хүч ашиглах цэнэгээ удаан хадгалах технологийг нэвтрүүлж байсан туршлагатай. Тэгвэл энэ удаа Европын эрчим хүч хадгалалтын зах зээл, ялангуяа Герман улсад хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ талаар” Панасоник”-ийн Австралийн салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Паул Рейд “Бид ойрын хугацаанд Европт ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна. Бидний дараагийн зах зээл Герман байх болно” хэмээн дурьдлаа. Панасоник өрхөд суурилсан 10 тэрбум иенийн эрчим хүч хадгалалтын төхөөрөмжийг 2018 он хүртэл Японд нийлүүлэхээр тохиролцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22488
0 эможи