Хүн буудсан 385 цагдаагийн гуравт нь л эрүүгийн хэрэг үүсгэжээ

2015 оны 6 сарын 02

Вашингтон пост сонинд бичсэнээр АНУ-ын хууль сахиулагчдын гарт өдөрт дунджаар хоёр хүн амиа алдаж буй гэнэ.  Энэ оны эхээр гэхэд л АНУ-ын цагдаа нар 385 хүн бууджээ. Үүний 365 нь эрэгтэй, 20 нь эмэгтэй гэж тус сонинд бичжээ. Буудуулсан хүмүүсийн 80 гаруй нь өөрсдөө гар буу, хутга болон бусад зүйлээр зэвсэглэсэн байсан аж. Гэхдээ тэдний 13 нь тоглоомон зэвсэг, 49 нь ямар ч зэвсэггүй байжээ. Амиа алдсан хүмүүсийн хагас нь цагаан арьстан, нийтдээ 16-83 насныхан байв. Хүн буудсан 385 цагдаагийн ердөө гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22438
0 эможи
keyboard_arrow_up