Энэтхэгт хэт халсанаас 1100 гаруй хүн амиа алдаад байна
2015 оны 5 сарын 29
Энэтхэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 47 хэм хүртэл халснаас 1154 хүн амиа алджээ. “Ройтерс” агентлагын мэдээлснээр тус улсад тав болон зургадугаар сарууд нь хамгийн халуун улиралд тооцогддог ба 40 хэмд хүрдэг аж. Гэтэл энэ удаад цельсийн 47 хэмд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад нас баралтын тоо 2 дахин нэмэгдэх шалтгаан болжээ. Орон нутгийн захиргааны мэдээлснээр эрсдэлтэй бүсэд өндөр настан болоод гадаа ажиллаж буй хүмүүс наранд зохиулж нас бараад байна. Тиймээс орон нутгийн засаг захиргаанаас гудамжинд усыг үнэгүй тарааж, засмал замыг усалж хөргөж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22370
0 эможи