Хатан хаан парламентын нээлтийн ёслолд 62 дахь удаагаа оролцоно

2015 оны 5 сарын 28

Энэ сарын 7-нд болсон бүх нийтийн сонгуулиар бүрэлдэн бий болсон хууль тогтоох байгууллагын чуулганы нээлт дээр Их Британийн хатан хаан II Элизабета хөтөлбөрийн чанартай үг хэлэх гэнэ. Засгийн газрын энэ оны үйл ажиллагаатай хөтөлбөрийн хатан хаан танилцуулах юм байна. Түүний хэлэх үгийг сайд нар бэлтгэж, Ерөнхий сайдын ажлын алба баталдаг аж.

Их Британийг Европын холбоонд цаашид байлгах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай сэдэв хатан хааны хэлэх үгийн нэг гол хэсэг нь байх бололтой. Энэ санал асуулгыг 2017 он дуусахаас өмнө явуулна гэж Ерөнхий сайд Консерватив намын дарга Дэвид Кэмерон сонгогчдодоо амласан юм. Түүнчлэн алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх, дүрвэгсдийн урсгалыг хязгаарлах, Шотландын Парламентад одоогийнхоос нь өргөн эрх дарх олгох, эрүүлийг хамгаалах салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх гээд Их Британид тулгамдаж буй бусад асуудлыг ч хатан хаан хөндөх юм байна. Хатан хаан алтадмал сүйх тэргээ хөлөглөн Букингемийн ордноос Вестминстерт морилж ирнэ. Хатан хаан өргөөндөө бүрэн бүтэн залрахын баталгаа болгож Нийтийн танхимын депутатуудаас нэгийг нь “барьцаанд авснаар” нэгэн зуунаар хэмжигдэхгүй түүхтэй баяр ёслолын ажиллагаа өндөрлөх юм. Мөн хатан хаан Парламент чуулдаг Вестминстерийн ордонд ирээд албан ёсны хувцсаа өмсөх аж.

Хатан хааныг түүний нөхөр Эдинбургийн гүн Филип дагалдана. II Элизабетаг сэнтийдээ залармагч лордуудын танхимд Ерөнхий сайд тэргүүтэй депутатууд орж ирнэ. Уламжлал ёсоор тэд хатан хааны үгийг зогсож сонсох юм. Энэ ёслол Хатан хааны хувьд 62 дахь нь болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22318
0 эможи
keyboard_arrow_up