Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг Ангела Меркель тэргүүллээ

2015 оны 5 сарын 27

Олон улсын нэр хүндтэй “Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн энэ оны жагсаалт гарсан байна. Тус жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн ба  ийнхүү таван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа аж.

 

Тус жагсаалтын хоёрдугаар байрт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари орсон бол гуравдугаарт олон тэрбум ам.долларын буяны санг үүсгэн байгуулсан Билл Гейтсийн эхнэр Мелинда нар тус тус оржээ.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн Жанет Йеллен, General Motors-ийн ерөнхий захирал Мэри Барра, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф, Facebook-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг, YouTube-ийн гүйцэтгэх захирал Сюзан Войжитски болон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар багтасан байжээ. Танд энэ оны тус жагсаалтын эхний 30 дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн танилцуулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22271
0 эможи
keyboard_arrow_up