Ким Чен Ун авга эгчийгээ хордуулж хөнөөх тушаал өгчээ
2015 оны 5 сарын 13
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн авга эгчийг хордуулж хөнөөх тушаал өгсөн талаар тус улсаас зугтаан АНУ-д очоод буй нэгэн өндөр албан тушаалтан ярьсан байна. Пхеньяны “хоёрдугаар хүн”-д тооцогдож байсан хүргэн ах Чан Сон Тэкийг 2013 оны арванхоёрдугаар сард цаазалсантай холбоотойгоор авга эгч нь удаа дараа гомдоллож байжээ. Тиймээс авга эгчээ хөнөөх нууц даалгаврыг өөрийн бие хамгаалагчдаар бүрдсэн тусгай салаанд өгсөн боловч тус улсын өндөр албан тушаалтнуудад ил болсон аж.
Ким Чен Уны авга эгч Ким Кён Хи тархины хорт хавдрын хагалгаанд орсныхоо дараа зүрхний шигдээсээр нас барсан, амиа хорлосон зэргээр тухайн үед мэдээлж байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21804
0 эможи