Грек улс өнөөдөр өрөө төлж чадах уу

2015 оны 5 сарын 12

Грек улсын төрийн сан улайж, өрийн өмнө “гараа өргөснөөр”  евро бүсийн хямрал эхэлснээс хойш таван жилийн хугацаа өнгөрчээ.  Европын холбоо Грект хатуу нөхцөлтэйгөөр зээл олгож аврах ажиллагаа эхлүүлсэн хэдий ч таван жилийн дараах энэ өдөр байдал нь төдий л дээрдээгүй хэвээр байгаа юм. Өнөөдөр л гэхэд Грекийн засгийн газар 750 сая еврог Олон улсын валютын санд төлөх өдөр билээ.

Евро бүсийн сангийн сайд нарын уулзалтын үеэр болох хэлэлцээ үр дүнд  хүрвэл грекд олгох хэдэн тэрбумын зээлийн эрх нээгдэх юм. Грекийн эрх баригчид зүүнийг баримтлагч засгийн газрынхны хэмнэлтын тухай төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байж дансаа улайлгах эрсдэлээс ангижрах болоод байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21735
0 эможи
keyboard_arrow_up