АНУ-ын ажилгүйдлийн түвшин доод хэмжээндээ хүрч байна
2015 оны 5 сарын 11
Хөдөлмөрийн яамны мэдээлснээр АНУ-д өнгөрсөн сард шинээр 223.000 ажлын байр бий болсон байна. Энэ нь гуравдугаар сарынхаас өссөн үзүүлэлт болж буй бөгөөд ажилгүйдлийн түвшин нь 5.5 хувиас 5.4 болж буурчээ. Гуравдугаар сард тус улсад хүйтэн цаг агаараас шалтгаалан харьцангуй бага буюу 85.000 ажлын байр бий болж байв. Тэнд өнгөрсөн сард үйлчилгээний салбарын ажлын байр хамгийн ихээр нэмэгдсэн гэнэ.
Улмаар энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн “Хурд”-ыг илэрхийлж байна хэмээн эдийн засагчид тэмдэглэжээ. Мөн тус улсад ажлын хөлс нэмэгдсэн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сард нэг ажлын хөлс өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар нэмэгдсэн дүн гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21680
0 эможи