Хойд Солонгос баллистик пуужин хөөргөв
2015 оны 5 сарын 11

БНАСАУ тавдугаар сарын 9-ний өдөр усан дороос бууддаг баллистикийн пуужинг туршсан байна. Энэ тухай мэдэгдсэн Пхеньян пуужинг “Дэлхийн хэмжээний стратегийн зэвсэг “ гэж магтжээ. Хойд Солонгосын төрийн агентлагийн мэдээлснээр пуужин туршихаар тушаал өгсөн төрийн тэргүүн Ким Чен Ун шумбагч онгоцноос ажиглалт хийсэн гэнэ. НҮБ- аас БНАСАУ-д баллистикийн пуужингийн технологийг хэрэглэхэд хориг тавьж байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









21677
0 эможи