Ким Чен Ун “Ялалтын баяр”-т оролцохгүй гэдгээ мэдэгджээ

2015 оны 5 сарын 01

ОХУ-ын нийслэл Москва хотноо ирэх долоо хоногт болох “Ялалтын баяр”-т Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун оролцохгүй гэж ВВС мэдээлжээ.  Ким Чен Ун Кремлийн урилгыг хүлээн авсан боловч “дотоод асуудлын” улмаас Ялалтын баярын үеэр Хойд Солонгост үлдэх шаардлагатай болсноо мэдэгдсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Хойд Солонгосын “дотоод асуудал” нь  саяхан Пхеньян 15 хүнийг цаазаар авсантай холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байгаа аж.

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард Москвагийн албаныхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийх болсныг мэдэгдэж байсан юм. Тухайн үед Хойд Солонгосын талаас Ким Чен Ун “Ялалтын баяр”-т оролцох эсэхийг албан ёсоор мэдээлээгүй байв. Үүний зэрэгцээ Ким Чен Ун Москвад анхны айлчлалаа хийвэл энэ нь Хятадтай харилцаа нь холдсоныг илтгэнэ хэмээн ажиглагчид ч үзэж байгаа бололтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21369
0 эможи
keyboard_arrow_up