Оросын сансрын хөлөг дэлхийг чиглэн унаж байна

2015 оны 4 сарын 30

Оросын Сансрын агентлаг болох “Роскосмос”-оос  “Прогресс 59” хөлөг сансраас унаж байгаа бөгөөд дэлхийн агаар мандал дээр шатаж болзошгүй гэсэн мэдэгдлийг 4-сарын 28-нд гаргасан талаар “The Guardian” агентлаг мэдээллээ.

Казахстаны Космодрум Байконураас 2015 оны 4-р сарын 28-ний өдөр Союз пуужингийн оройн хэсгээс жолоочгүй “Прогресс 59” ачааны онгоц  хөөрсөн юм. Тус ачааны хөлөг онгоц Олон Улсын Сансрын Станц дээр 3 тонн хоол хүнс, шатахуун, түлш болон бусад  хэрэгцээтэй нөөцийг хүргэж өгөх зорилготой байжээ.  “Прогресс 59” тэнхлэгт хүрсэн боловч дараа нь үйл ажиллагааны доголдол үүссэн байна. 30 жилий турш 140 гаруй нислэгийн дараа Прогресс хөлөг сансрын станцад хүрэх зорилгодоо тун дөхөөд байсан юм.

Оросын нислэгийн удирдагчид хөлөг онгоцтой холбоо тогтоох гэж оролдсоор байгаа аж. Европын сансрын агентлагийн удирдагч Томс Рейтэр  “Сансрын хөлөг эх газар дээр хэмхрэн унахаас сэргийлэн  Өмнөд Номхон далайг чиглүүлэн унагах  явц  хэвийн  хийгдэж байгаа. Энэ тохиолдолд юу ч шатахгүй боловч хэрэв унахдаа ямар ч жолоодлогогүй байвал хэмхэрч, хуурай газрыг шатаах болно. Хэрвээ удирдлагыг хяналтандаа авч чадахгүй болбол манай хамтран ажиллагсад хөлөг яг хэзээ, хаана унахыг тооцоолох болно.”хэмээн хэлжээ.  Мөн Оросын Сансрын агентлаг  Роскосмосс-ийн удирдагч Игорь Комаров хэлэхдээ, “Бид усан дээр газардуулах олон өөр хувилбаруудыг тооцоолж байгаа”гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21341
0 эможи
keyboard_arrow_up