Монгол иргэд өнөөдөр эх орондоо ирнэ

2015 оны 4 сарын 28

Балба улсад газар хөдлөж 2000 гаруй хүн амиа алдаад буй. Тэгвэл тус улсад жуулчлалаар явж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж Катманду дахь Өргөмжит консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулаад байгаа билээ. Өнөө өглөө авсан мэдээгээр, манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа талаар бидэнд мэдэгдэв. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлан, ачаалалтай ажиллаж байна.
Катмандугийн нисэх онгоцны буудал нислэг үйлдэж эхэлсэн тул Энэтхэгээр дамжилгүй хуваарьт нислэгээрээ маргааш Катманду-Чиндү чиглэлээр нисэхээр манаи иргэд төлөвлөж байгаа талаар Өргөмжит консулын газраас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21238
0 эможи
keyboard_arrow_up