Нефтийн үнэ улам өссөөр
Brent маркийн газарын тосны үнэ 4, 5 сарын дээд түвшинд хүрлээ. Йемений зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж эл бенчмаркийн үнэ өссөн байна. Ам.долларын ханш суларсан нь мөн Brent-ийн үнэд таатай нөлөө үзүүлсэн байна.
“West Texas Intermediate” маркийн газрын тосны үнэ долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. Дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт хурдасч буй тул тэрбумтнууд түлшний хэрэглээ өсөхөөс урьтаж, уг салбарт хөрөнгө хаях болжээ. Баасан гаригт Нью-Йоркийн биржид нэг баррель нефтийг 96.02 ам.доллараар үнэлсэн нь тавдугаар сарын 10-наас хойших хамгийн өндөр үнэ бүхий хэлцэл байв. Харин Лондоны “ICE Futures” захад “Brent” маркийн нефтийн үнэ 0.8 хувиар өсөж, 104.64 ам.доллар болжээ. Энэ өдөр нийт хийгдсэн хэлцлийнх нь хэмжээ 100 өдрийн дунджаас 18 хувиар өссөн байна. “Нефтийн үнэ цаашид ч өсөх шалтгаан бий. Эдийн засгийн өсөлтийн ачаар Америкийн түлшний хэрэглээ өсөх шинж тэй байна” хэмээн “Oil Outlooks & Opinions” компанийн ерөнхийлөгч Карл Ларри өгүүлжээ.