Ази, Африкийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөнө

2015 оны 4 сарын 24

Индонезийн нийслэл Жакарта хотноо болж буй Ази, Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээ өнөөдөр өндөрлөх юм. Энэ удаагийн уулзалт “Ази ахиц дэвшлийг хөдөлгөгч, Африк найдварын төв” уриан дор болж, 50 гаруй орны төлөөлөгчид оролцсон юм. Ази, Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалт анх 1955 онд Индонезийн Бандунг хотноо болж байсан түүхтэй. Энэ жил 60 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ аж. Өчигдөр болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдэл хийжээ. Түүндээ Ази, Африкийн орнууд НҮБ-д шинэчлэл хийж, бүх улс орон, үндэстнүүдэд ижил хандаж байхыг шаардаж байгааг мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21133
0 эможи
keyboard_arrow_up