Си Зиньпин, Шинзо Абэ нар уулзлаа
Индонезид болж буй Ази, Африкийн бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь БНХАУ-ын дарга Си Зиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт байлаа. Энэ нь хоёр удирдагчийн хувьд төрийн эрх мэдлийг хүлээн авснаасаа хойш хийж буй ердөө анхны уулзалт юм. Түүхээс улбаатай болон газар нутгийн маргаанаас болж харилцаа нь сайнгүй байгаа хоёр улсын төр, засгийн тэргүүний ховорхон болдог уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан нь хэр хугацаанд үргэлжилсэн, ямар асуудлаар ярилцсан нь нууц хэвээр үлдсэн юм. Гэхдээ уулзалтын өмнөхөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн хоёрдугаар дайны булаан эзлэлтийн тухайд гүнээ харамсч явдаг ч уучлал гуйхгүй хэмээн мэдэгдсэн нь энэ асуудалд эмзэглэж явдаг улс орнуудад таагүй байдлаар хүрсэн юм.