Эболагийн эсрэг бэлдмэл гаргажээ
2015 оны 4 сарын 23
Баруун Африк болон Европын хэд хэдэн улсад бүртгэгдсэн Эбола вирусээр нийтдээ 10.602 хүн амиа алдаж, 25.556 хүн халдвар аваад байна. Тус вирусын тархалтыг зогсоох үүднээс Их Британи, АНУ-ын эмч нар өнгөрсөн оноос эхлэн “TKM-Ebola” бэлдмэлийг гаргаж авахаар ажилласан юм. Энэхүү бэлдмэлийг эболагийн халдвар авсан сармагчинд 28 хоногийн туршихад бүрэн эдгэрсэн тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдээлжээ.
Туршилтад орж буй бусад сармагчины бие сайжирвал “TKM-Ebola” бэлдмэлийг Баруун Африк руу илгээх ажил энэ сардаа багтаж эхлэх болно гэж Чан мэдэгдлийнхээ үеэр дурьдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21039
0 эможи