Байгалийн ээлжит гамшиг Австралийг дайрав
Австрали, тэр дундаа Сидней болон Нью Саус Уэльсийг байгалийн ээлжит гамшиг дайрч, сүүлийн үеийн мэдээгээр үер болон хүчтэй шуурганы улмаас гурван хүн амиа алдаж, 200 гаруй мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Онцгой байдлын албаныхан Сиднейн ойролцоо болж буй үерээс 100-гаад хүнийг аварсан бөгөөд гэр нь үерийн усанд автсаны улмаас гурван хүн амиа алдсаныг олсон байна. Австралийн цаг уурын агентлагийн зүгээс аадар бороо болон салхины хүч улам ширүүсэх төлөвтэй буйг анхааруулаад байгаа аж. Хамгийн ноцтой өртсөн газруудад байгалийн гамшгийн онц байдал зарлаж магадгүй гэжээ. Хэрэв цаг агаар сайжрахгүй удвал гурван жилийн өмнө Австралийн нүүрсний гол бүс нутгийг дайрсан үертэй адил дэлхийн нүүрсний зах зээл, гинжин хэлхээнд нөлөөлөх магадлалтай байгаа аж.