Египетийн Ерөнхийлөгч асан М.Мурсид 20 жил хорих ял оноов
2015 оны 4 сарын 22
Египетийн шүүхээс экс Ерөнхийлөгч М.Мурсиг 20 жил хорих ялаар шийтгэжээ. Түүний хэргийг Каир хотын эрүүгийн шүүхээр авч хэлэлцсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тус улсын шүүх М.Мурсиг 2012 оны намар Ерөнхийлөгчийн “Аль-Иттихадия” ордны өмнө болсон эмгэнэлт хэрэгт буруутгажээ. Түүний хамт “Лалын ахан дүүс” байгууллагын 12 удирдагч хорих ялаар шийтгүүлэв. Тэдний 10 нь 20 жилээр, хоёрт нь 10 жилийн хорих ял оноожээ. Египетийн Ерөнхийлөгч М.Мурсиг 2013 оны долдугаар сард төрийн эргэлт хийж огцруулсан байдаг. Тэрээр 2012 оны зургадугаар сарын 30-наас 2013 оны долдугаар сарын 3-ныг хүртэл төрийн тэргүүн байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20946
0 эможи