Дэлхийн банк Эболатай тэмцэхэд туслана
2015 оны 4 сарын 20
Дэлхийн банк Эболоагийн вирустай тэмцэхийн тулд 650 сая ам.доллар хуваарилахаар болжээ. Эбола өвчний улмаас Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг орны эдийн засаг их хэмжээний хохирол амссан аж. Олон улсын байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар аюултай өвчний тархалтын улмаас дээрх гурван улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр тэрбум ам.доллараар хорогджээ. Тиймээс Вашингтонд болсон хурлын үеэр хар тивийн удирдагчид Дэлхийн банкнаас нэмж найман тэрбум ам.доллар өгөхийг хүссэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20814
0 эможи