Герман эрдэмтэн өөрийгөө 200 жил хөлдөөгөөд амилуулна

2015 оны 4 сарын 15

Германы нэгэн эрдэмтэн хүн үхсэний дараа ч амьдардаг гэдгийг батлахын тулд өөрийгөө золиослохыг хүлээн зөвшөөрчээ. Батлахыг хүссэн зүйлээ үнэн гэдэгт итгэдэг профессор Клаус Замес Хермэнн өөрийгөө хөлдөөхийг зөвшөөрсөн бөгөөд 150-200 жилийн дараа дахин сэрээх ёстойг сануулсан байна.

Тэрбээр үзэл баримтлалаа батлахын тулд нас барсны гэрчилгээ авч шаардлагатай эм тариаг хийлгээд өөрийгөө мөсөнд хөлдөөлгүүлэх хүсэлтэй байгаа аж. Эд эрхтэнийг удаан хадгалах асуудлаар эрдмийн ажил бичиж байсан Клаус Замес Хермэнн зөв температурт, зэвнээс сайн хамгаалж чадвал хүнийг 200 жил хадгалах боломжтой гэж үздэг байна. Харин үүний дараа шинжлэх ухааны үндэслэлээр түүнийг дахин амилуулах боломжтой гэлээ. Эрдэмтэн “Би урт удаан жил амьдрахыг хүсдэг. Энэ нь боломжтой хэмээн боддог. Тухайлбал би үхсэн хойноо тэнгэрт ч юмуу хаа нэгнээ тайван амьдарч болно хэмээн итгэдэг. Энэ итгэл үнэмшлийг минь анагаах ухааны аргаар биелүүлэх боломжтой байх гэж бодож байна” хэмээн ярьжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20609
0 эможи
keyboard_arrow_up