Дэвид Бекхэм загалмайлсан эцэг болжээ
2015 оны 4 сарын 15
Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм дуучин Лив Тайлор, Дэйв Гарднер нарын ууган хүүхдийг загалмайлжээ. Дэвид Бекхэм Дэйв Гарднертай 1990-ээд оноос эхлэн нөхөрлөжээ. Хөлбөмбөгийн мэргэжилтэн Дэйв Гарднерыг хүүтэй болсон цагт загалмайлсан эцэг нь болохоо Дэвид амласан байна. Дэвид Бекхэм хүү Сэйлорынх нь хувь заяанд онцгой нөлөө үзүүлнэ хэмээн хосууд баяртай байгаа гэнэ. “Миний хүү загалмайлсан эцэг шигээ алдартай, чадварлаг хөлбөмбөгчин болно гэдэгт итгэлтэй байна” гэж Дэйв Гарднер инстаграм хуудастаа бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20606
0 эможи