Nina Ricci-ийн залгамжлагч шоронд суух нь
2015 оны 4 сарын 15
Загварын алдарт Nina Ricci ордны өв залгамжлагч, 73 настай Арлет Риччи татвараас зугтаж хууль бусаар олсон орлогоо нуусныхаа төлөө нэг жил шорондз сууж, нэг сая еврогийн төлбөр төлөхөөс гадна дөрвөн сая еврогоор үнэлэгдэх хоёр ч обьектоо хураалгахаар боллоо. Францын шүүх түүнийг татвараас зугтааснаас гадна Швейцарь дахь HSBC банкинд 22 сая евро нууцаар хадгалж байсныг илрүүлжээ. Түүний охин 51 настай Марго Виньяг ч бас найман сар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн аж.
Загварын алдар Nina Ricci ордныг үүсгэн байгуулагчийн ач охин тэрбээр улсад төлөөгүй хэдэн сая еврогийн татвараа Францын санд тушаар болжээ. Түүний өмгөөлөгч Жан Марк Федида давж заалдна гэдгээ мэдээлсэн байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20599
0 эможи