Перуд эртний 200 орчим муми илрүүлжээ
Перуд ажиллаж байсан археологчид тус бүртээ 40 муми хийсэн арван авс олсноо 800-100 жилийн өмнөх оршуулга гэж үзэж байгаагаа даваа гарагт зарлалаа. Котаусагийн хөндийгөөс олсон энэ авснуудад нийтдээ 171 муми байжээ. Археологчдийн хувьд мумийн тооноос гадна тэдгээрийн чанар маш сайн байсан нь анхаарлыг нь эрхгүй татаж байгаа аж. Тэврэлдсэн мэт зэрэгцээд дээш харан хэвтсэн цогцоснуудыг зарим нь бүтэн, цөөн хэсэг нь хугарч гэмтсэн байсан гэнэ. Цогцосуудыг хэдэн давхар даавуугаар бүрж олсоор хүлж багласан байжээ. Судлаачид чухам яагаад ингэж бөөнөөр нь оршуулсан бэ гэдгийг тодруулахаар оролдож байгаа аж. Баян ядуу хүмүүсийг нас эцэслэснийх нь дараа тэнцүүлэх гэсэн шашны зан үйлтэй холбоотой байж болох юм гэсэн тайлбарыг хийжээ.