Ромын папын үг Туркийн эрх баригчдын дургүйг хүргэжээ
2015 оны 4 сарын 14
Ромын пап лам Франциск армянуудыг аймаглан устгасан талаар үг дуугарсан нь Туркийн эрх баригчдын дургүйг хүргэжээ. Католок шашны тэргүүн 4-р сарын 12-нд Ариун Петрийн сүмд болсон уламжлалт мөргөлийн үеэр “Хагас сая армян иргэнийг бөөнөөр хороосон нь ХХ зууны анхны аймаглан устгалт байсан” хэмээн мэдэгдсэн юм. Турк улс 1993 онд Арменитай дипломат харилцаагаа таслажээ. Ереваны тал Османы эзэнт гүрэнд армянуудыг аймаглан устгасныг хүлээн зөвшөөрөхийг Туркээс шаардсан нь үүний шалтгаан болсон юм . 1915-1923 онд Туркийн арми хэдэн зуун мянган армян үндэстнийг амьдрах боломжгүй газар руу цөлснөөр үхэлд хүргэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20538
0 эможи