Малайзад амиа алдсан эмэгтэйн хэрэгт гурван Монгол эмэгтэй буруутай юу

2015 оны 4 сарын 14

Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар тус улсын http://www.nst.com.my/node/80272 сайтад мэдээлсэн. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулахад “Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна. Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан" гэх тайлбарыг өгсөн юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гарахын өмнө эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс хамт амьдардаг гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ.

Учир нь өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж.  Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай байжээ.  Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Малайз руу явахаар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20535
0 эможи
keyboard_arrow_up