Триполид хоёр дахь Элчин сайдын яам халдлагад өртөв
2015 оны 4 сарын 14
Ливийн нийслэл Триполид ээлжит Элчин сайдын яам халдлагад өртсөн талаар BBC мэдээлжээ. Өнгөрсөн ням гаригт Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны гадаа зэвсэглэсэн этгээдүүд гал нээж хоёр хүн буудуулан амиа алдсан бол өчигдөр Мороккогийн Элчин сайдын яамын гадаа бөмбөг дэлбэрсэн байна. Азаар хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй ч ойролцоо байсан автомашин халдлагад өртжээ. Болсон явдалтай холбоотойгоор тус Элчин сайдын яам үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Өмнөд Солонгосын Элчин сайдын яамын гадаа болсон халдлагыг “Исламын улс” бүлэглэлийнхэн зохион байгуулсанаа мэдэгдсэн бол өчигдөр болсон халдлагад холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20529
0 эможи