Танзаны Ерөнхийлөгч хүн алахыг зөвшөөрчээ

2015 оны 4 сарын 14

Арьс цайх өвчтэй хүмүүсийг хулгайлсан этгээдийг буудаж байхыг Малави улс цагдаа нартаа зөвшөөрчээ. “Ийм өвчтэй хүмүүсийг өдөр тутам мал шиг алж байх боллоо. Энэ хэргийг үйлдэж буй хүмүүс нь хэтэрхий харгис, өршөөлгүй хандаж буй тул өөрсдөд нь мөн тэгж хандахаас яах вэ” гэж Малавийн цагдаагийн ажилтан Лексен Хачама үзэж байна. Үүнтэй адил шийдвэрийг Танзаны Ерөнхий сайд Мидзенго Пинда 2009 онд гаргаж, арьс цайх өвчтэй хүмүүсийн бие, эрхтэнээс авч яваа хүнийг алж байхыг иргэддээ уриалж байжээ. НҮБ-ын мэдээлж буйгаас үзвэл энэ оны сүүлийн 10 долоо хоногт Малавид багаар бодоход арьс цайх өвчтэй хүмүүс рүү дайрсан тохиолдол зургаан удаа гарсан байна.

Олон Улсын улаан загалмайн байгууллагын баримтаар арьс цайх өвчтэй байсан нэг хүний цогцосыг 75 мянган доллараар авдаг хүмүүс байдаг гэнэ. Эндхийн сүсэг ёсоор бол ажил хэргээ бүтээж, хөрөнгө бэлтэй болохын тулд арьс цайх өвчтэй хүний махыг хатааж нунтаглаад тусгай өвс ургамалтай хольж, далай тэнгисийн усаар зуурах ёстой гэж үздэг аж. Дэлхий дээр 20 мянган хүнээс нэг нь энэ өвчнөөр шаналж байдаг гэж үздэг бол Танзанид 1.4 мянган хүний нэг нь арьс цайх өвчтэй байдаг гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20520
0 эможи
keyboard_arrow_up