Багш эмэгтэй шавиа алах захиалга өгөөд үйлдэл дээрээ баригджээ

2015 оны 4 сарын 14

Энэ оны гуравдугаар сард 15 настай эрэгтэй хүүхдийн амийг хороох хэргийг нэгэн эмэгтэй зохион байгуулжээ. Тодруулбал, Мөрдөн шалгасан тухай материалд дурдсанаар “хувийн таагүй харилцаа”-наас болсон аж. Энэ хэргийг гүйцэтгэх хүнийг олж өгөхийг хүсэж тэрбээр нутгийнхаа хүнд хандсан байна. Гэтэл энэ хүн нь туслахыг амлаад уг эмэгтэйн үйлдэхээр зэхэж буй хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Энэ дагуу цагдаагийн ажилтан хэргийг үйлддэхийг зөвшөөрсөн этгээд болж эмэгтэй дээр очиж, “жүжиглэжээ”.

Захиалагч эмэгтэй нь багш хүн байсан бөгөөд “ажлын” хөлсөнд 100.000 рубль өгөхөөр амласан аж. Хэдэн өдрийн дараа “гүйцэтгэгч” нөгөө багш дээр очоод даалгаврыг биелүүлснээ илтгэсэн байна. Тэгээд амласан мөнгөө өгөх үед нь багш эмэгтэйг баривчилжээ. Энэ явдал Оросын Москва мужид болсон бөгөөд чухам яагаад шавиа алуулахаар шийдсэн талаар мэдээлэл алга юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20517
0 эможи
keyboard_arrow_up