Маша Бартон эхийгээ буруутгалаа
2015 оны 4 сарын 13
Холливудын жүжигчин Миша Бартон өөрийн эх Нуала Бартоныг шүүхэд ашиг орлого болон нэр алдрыг нь ашигласан хэмээн шүүхэд өгчээ. Тэрбээр эхийгээ менежерийн ажилд ямар ч туршлагагүйгээс гадна киноных нь ашиг орлогын талаар худал мэдүүлдэг, удаа дараа хуурч мэхлэн үл хөдлөх хөрөнгө авахуулсан, мөн зөвшөөрөлгүйгээр гэрээнд гарын үсэг зурсан гэж буруутгажээ.
Лос-Анжелис хотын шүүх түүний өргөдлийг хэлэлцээд Нуала Бартон өөрийн эрх ашигт тааруулан шунахай сэдлээр охиноо хуурч мэхлэж байсныг тогтоожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20481
0 эможи