Хүн төрөлхтний хоёр дахь “орон гэр” 2039 онд тодорхой болно

2015 оны 4 сарын 13

Америкийн Одон орны нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 2-нд болж, эрдэмтэн шинжээч, мэргэжилтнүүд Улаан нүдэн рүү анхны баг илгээх хугацааг 2033 он гэж мэдээлжээ. Хүн төрөлхтний элчүүд 2039 онд зорьсон газартаа хүрнэ гэж тооцоолсон аж. Дэлхийнхний ирээдүйн “орон байр” болох тус гариг руу хүмүүсээ илгээх хугацааг хойшлуулах, энэ төслийн хэрэгжилтэд саад учрахаас болгоомжлон  Засгийн газартаа ч мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. 2015-2033 он хүртэлх 18 жилийн хугацаанд АНУ-ын ерөнхийлөгч доод тал нь гурван удаа солигдно. Тэгэхээр төрийн тэргүүн солигдох бүрт энэ асуудал анхаарлаа хандуулж, хүн төрөлхтний түүхэнд агуу зүйл бүтээх үйлсэд нь дэмжлэг үзүүлэхийг тэд уриалжээ. Мөн энэхүү төсөлд Хятадтай хамтрах болон Ангараг дээр ажиллах хүмүүс нэг сар орчим болоод дэлхий рүүгээ буцах замд гарах бөгөөд АНУ 2022 онд өөрийн сансрын станцтай болно гэх мэт олон асуудлыг энэ хурлаар ярьжээ. Үүнээс гадна томоохон бизнес эрхлэгчдийг энэ ажилд татан оролцуулахаар ярилцаж байгаа аж. 40 мянган гишүүнтэй Одон орны нийгэмлэг нь ТББ бөгөөд 1980 онд байгуулагджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20464
0 эможи
keyboard_arrow_up