Шинэ гаригийг Малала охины нэрээр нэрлэв

2015 оны 4 сарын 13

НАСА-гийн эрдэмтэн Эми Мэйнзэр өөрийн нээсэн жижиг гаригийг 17 настай Малала Юсуфзай охины нэрээр нэрлэхээр болсоноо зарлажээ. Ангараг болон Бархасбадь гаригийн хоорондын бүсэд байрлаж, таван жил хагас тутамд нарыг бүтэн тойрдог, дөрвөн км-ын диаметртэй тэрхүү гаригийг Эми 2010 онд нээсэн бөгөөд 316201 нэртэй байсан аж. Олон улсын ордны холбооны дүрмээр Мэйнзер нээсэн гариг, сүүлт одоо өөрөө нэрлэх эрхтэй байдаг юм байна. Тэрбээр Малалаг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгөхийг хүссэн гэжээ.

Пакистаны Малала Юсуфзэй Охидын боловсролын төлөө тэмцсэнийхээ төлөө талибуудад буудуулж байсан,мөн Нобелийн энхтайвны шагнал хүртсэн охин юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20455
0 эможи
keyboard_arrow_up